Өнөө цагт хэрэглэгддэг цахилгаан дриллыг анх 1889 онд Австрали улсын зохион бүтээгч нар болох Arthur Arnot, William Brian нар Цахилгаан эрчим хүчээр ажиллах боломжтой загвар гарган бүтээжээ. Анх бүтээгдэж байсан Дрилл овор хэмжээгээрээ маш том байсан учир зөөвөрлөхөд хүндрэлтэй байсан тул дийлэнхдээ суурин болгож ашигладаг байв.
Цахилгаан дрилл анх гарснаасаа хойш богинохон хугацааны дотор хүмүүсийн анхаарлыг ихээр татаж ердөө 5 жилийн дараа /1894он/Wilhelm Fein , Carl Fein гэх хүмүүс хамтран суурин байсан дриллыг авч явахад авсаархан болгон сайжруулсан байна. 1917 онд Black and Decker цахилгаан дриллны ертөнцөд шинэ дуулиан гаргасан нь одоогийн бидний сайн мэдэх гар бууны бариултай гохтой болгосон сайжруулалт байв. Тус сайжруулсан загвар дэлхий даяр хурдацтай тархан барилга болон өөр олон төрлийн хэрэглээнд ашиглах боломжийг бий болгон өгчээ.
Хамгийн анхны утасгүй цахилгаан дриллыг хэн зохиосон гэдэг дээр хүмүүс их маргадаг ба ихэнх хүмүүс Black and Decker бүтээсэн гэлцдэг байна.
Харин бидний сайн мэдэх Японы хамгийн дэвшилтэт технологид суурилсан гэх Makita брэнд нь анх 1978 онд утасгүй дриллыг худалдаанд нэвтрүүлэн борлуулж эхэлжээ.